Агуулга
Оршил
Түүх
Ислам
шашин дэлхий дахинаа түгэн дэлгэрсэн нь
Ислам шашны онцлогууд
Акида\6 итгэл\
Ислам шашны онцлогууд
Акида\6 итгэл\
Ислам шашны 5
үйл ажиллагаа
Исламын урсгалууд
Ислам шашин монгол улсад
Ислам шашин монгол улсад
Дүгнэлт
Ашигласан материал
Оршил
Ислам гэдэг үг нь араб хэлээр Аллахруу (төлөө) гэсэн утга бүхий туйлын үнэн , аль эсвэл хязгээргүй энх амгалан гэдэг
агуулгатай. Монголд “буруу номтон” гэсэн утгатай "Лал" гэдгээр
нэрлэх нь бий. Арван дөрөвдүгээр Далай лам Данзанжамц дэлхийн ард түмнүүд өөр,
өөрийн онцлогт тохирсон шашинтай байх нь зүйтэй хэмээн нэгэнтээ айлдсан байдаг. Далай лам хүн төрлөхтөн
нэг нэгэндээ шашнаа хүчээр тулгаж болохгүй, нэг нэгнийхээ шашныг хүндэтгэн энх
тайвнаар зэрэгцэн оршихыг ямагт сануулдаг билээ.
Харин сүүлийн үед, дэлхийн
хамгийн том гурван шашны нэг, лалын шашны талаар өрөөсгөл бодол, ойлголт түгэх
болсон нь нууц биш. Ялангуяа, Нью Иорк хот дахь “9 сарын 11-ний халдлага”-ын
дараагаас лалын шашинтнуудыг “террорист” хэмээн олон хүн үзэх болжээ. Бидний
олонх нь үнэндээ лалын шашны талаар дээрх маягийн өрөөсгөл ойлголттой байж
болох юм. Терроризм алан хядах
ажиллагаа бүрийн цаана исламын шашины нэр байнга дагалдаж байдаг нь энэ шашины
талаарх буруу ойлголтыг бий болгоод байгаа юм.
Исламын ертөнцөд болж буй үйл
явдлыг дэлхий нийтээр “Арабын хувьсгал”, “Арабын хавар”, “Лалын хувьсгал” гэх
мэт олон янзаар нэрлэж дарангуйлалын эсрэг ардчлал шудрага ёсны тэмцэл хэмээн
ойлгож ирсэн. Яг үнэндээ бол энэ дүр зураг нь исламын ертөнц дотроо тэс өөр
ойлголтыг бий болгож байгаа юм.
Түүх
Анх Арабын хойгийн Мекка нь Энэтхэгийн далайгаас Сири орох гол усан боомт байсан юм. Меккад байдаг солир\тэнгэрийн чулуу\ нь эртнээс ариун газар гэж шүтэгдэж, хүмүүс жилд нэг удаа ирж мөргөдөг байжээ. Энэ үед Арабын аймгууд дайн байлдаанаа зогсоож, амгалан байдал тогтоодог байв. Энэ мэтчилэн Мекка нь эдийн засаг, нийгмийн хувьд Арабын аймгуудыг нэгэн үндэстэн болгож шашин соёлын төв нь болох асар их боломжтой байсан. Гэвч эдийн засаг нь хөгжихийн хэрээр хот хөдөө, баян ядуугийн ялгаа их гарах болсон. Тэр үеийн Арабын дээдэс нь голдуу нүүдэлчид бөгөөд суурин газрын худалдаачид доод зэргийн давхаргад багтдаг байв.Иймээс нийгмийн шинэ хүчирхэг хүчин болсон хүмүүсийн хувьд ядуучуудаа өмөөрч Аллах бүрхан пайгамбар илгээсэн юм. Тэр хүн бол Мухаммид юм.
Ислам шашин дэлхий дахинаа түгэн дэлгэрсэн нь
Ислам шашны салшгүй нэг чухал тал нь энэ шашин дэлхийн янз бүрийн тив, бүс нутгийн ард түмэн, улс орнуудад нэвтэрч дэлгэрсэн явдал юм. Ислам шашин эзлэгдсэн орнуудын өөр шашин шүтлэгтэй хүн амын тодорхой хэсэгт эхлээд хэсэгчилсэн байдлаар нөлөөлж дэлгэрэх, дараа нь хүрээгээ тэлж тухайн орны хүн амыг бүхэлд нь хамрах үйл явц XVII-XX зуунд голлон явагдсан.
Исламын шашны дэлгэрэлт
Эхэн үед арабын халифат гүрний байлдан дагуулал нь бусдын газар нутаг, эд баялагийг булаан авч эзэмшихэд чиглэгдсэн эдийн засгийн зорилготой байсан бол дараагийн үеэс эзлэгдсэн улс орнуудын хүн амыг ислам шашинд оруулах зорилт түлхүү тавигдах болсон байна. Арабуудын байлдан дагуулал ба ислам шашны дэлгэрэлтийн явцад яг араб угсаатан биш ч гэсэн үндэс нь семит гаралтай ард түмнүүд, түүгээр ч үл барам семит биш, огт өөр угсаа гаралтай египет, ливи(берберүүд) зэрэг ард түмнүүд зөвхөн ислам шашинд орсон төдийгүй аажимдаа араб хэл, бичиг үсэг, араб соёлтой болж бүхэлдээ арабжсан. Харин Иран, Афганистан, Дундад Ази, Ар Кавказын угсаа гарал, хэл, соёл аж төрөх ёс, нүүдэл суудал, эрхэлсэн аж ахуй ондоо ард түмнүүд ислам шашинд орсон боловч бүхэлдээ арабжсангүй, угсаатны шинж чанаруудаа хэвээр нь хадгалан үлдсэн. Арабууд эдгээр ард түмнийг ислам шашинд оруулахын тулд эдийн засгийн хөнгөлөлт үзүүлэх, давуу байдал олгох арга хэрэгслийг өргөн ашигласан. Энэ нь үр дүнд хүргэсэн юм. Улс гүрэн дамжсан арабын худалдаачид бүр VII-VIII зуунд ислам шашныг Хятад оронд нэвтрүүлэхийг хичээж, эндэхийн хүн амыг исламтай танилцуулсан боловч дуганчууд ба өөр зарим нэг угсаатны цөөн хэсгээс бусад нь ислам шашинд ороогүй юм. Исламын дайчид XII зууны сүүлчээр Энэтхэгийн хойд хэсэгт нэвтрэн орж Деди, Бихар ба Бенгалийг эзлэн авсан ба XIII зууны эхээр тэдгээрийг нэгтгэж захирсан Делийн султанат улс байгуулагдаж, ислам нь Энэтхэгийн хойд хэсгийн төрийн албан ёсны шашин болсон байна. XIV зууны үед арабын болон ислам шашинтай орнуудын худалдаачид индонезийн арлуудын хүн амыг ислам шашинтай танилцуулж эхэлсэн. Үүний үр дүнд Малакка ба Ява аралд исламын султанат улс байгуулагдаж, тэдгээрийн хүчинд ислам шашин Индонезийн бусад арлуудын хүн амын дунд саад бэрхшээлгүйгээр өргөн дэлгэр болсон түүхтэй. Ислам шашин Африк тивийн Судан Сомали Мали, Гана, зэрэг олон оронд VII зууны үеэс нэвтрэн дэлгэрсэн бөгөөд энэ үйл явц өнөө үед ч үргэлжилж байгаа талтай юм. Ислам шашин дэлхийн олон оронд нэвтрэн дэлгэрч, дэлхийн том шашны нэг болсон баримт, үйл явцыг дан ганц байлдан дагуулалтай холбож тайлбарлавал өрөөсгөл, учир дутагдалтай болно. Түүнийг нэг улс гүрэн, үндэстэн ястны соёл, шашин, үнэт зүйл нь бусад улс үндэстний амьдралд нөлөөлж нэвтрэн дэлгэрдэг соёлын харилцаа холбоо, соёлын үзэгдэл болох талаас нь бас авч үзэж ойлговол зохино. Үүнд ислам шашны дом сургаал, нийгэм, улс төр, эдийн засаг, хүн ба гэр бүлийн тухай номлол, шударга ёс, эрх чөлөө, хүний эрх тэгш байдлыг үнэт зүйл болгосон баримтлал, христос шашин шиг сүм хийдийн зохион байгуулалт, удирдлага хуврагууд нь зэрэг дэвээр хатуу тогтоогдсон, төвлөрсөн биш, чөлөөтэй байдаг зэрэг өөрийнх нь онцлог шинж багагүй нөлөөлсөн байна.
Ислам шашний онцлогууд
1. Ислам бол хамгийн бодит зөв шашин. Сүсэг бишрэлийн эх нь байнга агуу бүх ертөнцийн эзэн Аллах бурханаас тавигддаг ба түүнээс өөр бурхан оршдог гэж үздэг хүн буруудсан алдсан болно.
2.Ислам- хамгийн сүүлчийн шашин. Исламаас өөр шашин шинээр бий болохгүй журам дүрэм нь дэлхийн эцэс төгсгөлийн өдөр хүртэл үргэлжилнэ. Исламын шашныг хүмүүст хүргэгч Мухаммед сүүлчийн элч. Түүнээс хойш Аллахын элч ирэхгүй.
3.Ислам хүний бие сэтгэл сүнсийг цатгах мөргөлийн агуу шашин. Муххаммедийн уммахууд Аллах бурхны өмнө хийх шаардлагатай мөргөл, бусад үүрэг хариуцлагаа ухамсарлан хийж гүйцэтгэснээр амин сүнс болоод цаашлаад ямар ч байр байдалд хаана ч амьдарч байлаа гэсэн хийж гүйцэтгэснээрээ энэ хуурамч хорвоод диваажинд амьдарч байгаа мэт тийм бие сэтгэлтэй амьдрах болно.
4.Ислам дэлхий нийтийн шашин. Муххамедээс өмнөх элчүүд дэлхийд хүргэж тарааж байсан шашин нь тодорхой нэг үндэстэн угсаа, ард түмнийг заасан байдаг бол Ислам бүх хүмүүн төрөлхтөнд ирсэн нийтлэг шашин
5.Ислам сайн сайхан сэтгэл энэрэнгүйг илтгэгч шашин. Хүний хийсэн нүглийнхээ муугаар энэ газар шороонд сандралдан гүйж байхад бүхнийг харж буй бурхан тэднийг харааж устгахаас илүүтэйгээр энэрэнгүй уучлал үзүүлж аль болох аз жаргал сайн сайханд хүргэхийг хичээдэг.
6.Исламын сургаалиуд бүхий хүн төрөлхтний хэрэгцээ шаардлагад дүйцэхүйц хариу өгч чадахаар тийм бүтэцтэй. Тиймээс өөр шашины сургаал дагах ямарч шаардлагагүй.
7.Ислам нь өөрөөс нь өмнөх Аллахын явуулсан элч болон шашны судар номсын хүмүүсийн оролцоогоор өөрчлөгдөөгүй буруудаагүй эх хувилбаруудыг хүлээн зөвшөөрдөг
8.Ислам нь өмнөх элчүүдийн тараасан шашны сургаалиудыг хэрэгсэхгүй болгосон.Учир нь тэд тодорхой нэг ард түмэн үндэстэнд тодорхой хугаацаатайгаар ирсэн.Харин ислам бүх нийтэд илгээгдсэн ба дэлхийн төгсгөлийн өдөр хүртэл үргэлжлэх цор ганц шашин.
Акида\6итгэл\
Аллах бурхан
Ертөнцөд
байдаг туйлын үнэн бурхан бол Аллах. Аллах нь бүхий л оюун ухаан бөгөөд эцэс
төгсгөл гэж байхгүй, түүний хүч чадал нь хязгааргүй бөгөөд туйлын ариун,
бүхнийг бүтээгч бөгөөд бүхнийг устгагч.
Тэнгэр
(Ангел)
Ангелууд
нь Аллахын гэгээ
гэрлээр бүтээсэн ямар ч дүрд хувирах чадвартай, тэд нүгэл үйлддэггүй.
Коран
Исламын
ариун судар нь Коран болон түүнээс өмнө Аллахын илгээсэн
шаштирууд. Yүнд Библийг багтаадаг. Коран нь арабаар ал-Куран. Мухаммэд 40 настай байх үед нь ангел Жабрейлээр
дамжуулан Аллахаас буулгасан сургаалийг бичсэн юм 114 зүйлээс бүрддэг.
Одоогийнхоо хэлбэрийг олсон нь 3-р халиф Османы үед байсан гэж эх сурвалжууд
мэдээлдэг. Гол агуулга нь Бурхны цорын ганц шинж тэмдэг нь бусад шашин (жүд, христ)-тай ижилхэн, ертөнцийн үүслээс
сүүлчийн шийтгэл хүртэлх хүн төрөлхтний түүх, итгэл, ёс суртахуун, хууль,
гэрлэлт, угсаа, худалдаа наймаа, шийтгэл зэргийг нарийвчлан бичсэн байдаг ариун
судар юм
Пайгембар
Аллахын
элч буюу пайгембар нь Коранд бичсэнээр 25 байдаг. Хамгийн том нь Адам, Ноа(арабаар Ноах), Абрахам, Исмаэл, Исаак, Якоб, Мозес, Есүс.
Эдгээр нь бүгд зөнч бөгөөд аль нь ч бурхан болон бурхны хүү гэж үздэггүй. Харин
Аллахын хамгийн хайртай элч бол Мухаммед гэж үздэг. Бас Мухаммед нь бурхан
болоод бурхны хүү биш гэж үздэг. Христийн шашинд Исаг бурханы хүү гэж нэрлэдэг нь маш том төөрөгдөл.
Хойд
нас
Энэ
хорвоогийн төгсгөл болон сүүлчийн шийтгэл, мөнхийн улсын оршин тогнолыг
итгэдэг.
Жам
ёс (фатэ)
Ертөнцөд
болдог зүйлүүд нь жам ёсны дагуу явагддаг.
Ислам шашны 5 үйл ажиллагаа
Итгэлийн илчлэл
"Аллахаас
өөр бурхан үгүй, Мухаммед түүний
элч мөн гэдгийг гэрчилж байна" гэж мөргөдөг.
Өдөрт
5 удаагийн сүмийн мєргєл
Өдөрт
таван удаа Меккагийн зүг хандаж араб хэлээр мөргөл
үйлддэг.Энэ нь хүний бие сэтгэлийг ариусгаж аливаа өвчин зовлонгоос ангид
байлгадаг ариун мөргөл гэж хэлж болно.
Рамаданы мацаг барилт
Рамадан нь исламын тооллоор 9 сард тохиодог
бөгөөд энэ үеэр наран ургахаас жаргах хүртэл хооллож, тамхи татаж, архи ууж,
амттан аль эсвэл мансууруулах зүйлс хэрэглэхийг хориглодог байна. Харин
өвчтэй хүн, жирэмсэн эмэгтэйчүүд, хүүхдүүд мөрддөггүй.
Өглөг өгөх (Закат)
Энэ
ертөнцөд олсон эд хөрөнгө нь муу муухай зүйлээс олсон хөрөнгө тул хойд насандаа
зовох нэг нөхцөл болдог.Тиймээс нэг хэсгийг нь Аллахад өргөл барьж, нөгөө
хэсгийг нь хэрэглэх ёстой гэдэг байна. Исламын
хуулиар газар эзэмшдэггүй хүн татвар төлөх үүрэг байхгүй боловч энэ нь нэг ёсны
татварыг орлодог байна. Энэ
нь ядуучуудыг тэтгэх мэтээр зарцуулагддаг тул "нийгмийн татвар"-ын
үүргийг гүйцэтгэдэг юм.
Даяанчлал (Хаж)
Ислам
шүтлэгтэй хүн болгон Меккад амьдралдаа ядаж нэг удаа очиж мөргөх үүрэгтэй
Исламын урсгалууд
Исламын
урсгалуудын хамгийн том нь Суннитуудын бүлэг. Энэ нь Мухаммедийн сургааль Суннаг
дагалдах хүн гэсэн утгатай ажээ. Суннит
дотор урсгал байхгүй боловч Исламын хуулийн тайллаас шалтгаалж 4 хэсэгт
хуваагддаг. Дараагийн том
урсгал нь Шийт (Алигийн бүлэг гэдэг үгний товчлол) .4-р халиф Алиг шүтэн бишрэгчид. Мухаммед нь Алид өөрийнхөө нууцыг
дамжуулсан учраас Мухаммедийн цорын ганц дамжуулагч нь Али гэж үздэг байна. Дотор нь 12 Имамын бүлэг, Исмайлийн
бүлэг, Сайтын бүлэг гэж хуваадаг.
Yүнээс гадна Вахифф, Хааф гэх мэтийн урсгалууд байдаг.
Yүнээс гадна Вахифф, Хааф гэх мэтийн урсгалууд байдаг.
Ислам шашин монгол улсад
Түүх: Чингис
хаан Афганистанийг эзэлсний дараа Ислам шашин монголчуудын анхаарлыг анх татсан
юм. Исламийн шашний монголд тархалтыг 1222 -1254 оны дунд үед гэж үздэг.
Монголын ислам шашний тархалтанд гол үүрэг гүйцэтгэсэн хүн бол Мамлүкийн захирагч Байбарис байсан бөгөөд тэрээр Алтан монгол бүлэг монголчуудыг исламд элсүүлсэн. Байбарис Монголын Алтан бүлэгтэй нарийн уялдаа холбоотой байсан ба Монголчуудыг Египетэд айлчлахад чухал алхам хийсэн нь олон зуун Монголчуудын Ислам шашинд элсэхэд хүргэсэн байна. 1330 он гэхэд Монголын 3 том бүлэгийн нэг нь Мусулманчууд болж чадсан байна. Эдгээр нь Алтан ураг бүлэг, Хулагу-ийн улс, Цагаадайн улс юм байна. Юань гүрэн Уйгур Персүүд зэрэг мусулманчуудыг мөн хүлээн авсан байна.
Хэдий Юань улсын уламжлалт албан ёсны шашин нь Төвд- Буддизм байсан ч жирийн монголчуудын ихэнхи нь монгол улсад Шаманизмийг шүтсээр байсан ба Юань улс унахад Шаманизм шашин тэргүүлж эхэлсэн байна. Мусулман казакууд Унгар болон Алтайн бүс нутагт 19 дүгээр зууны сүүл хүртэл нүүн суурьшсан билээ. Эдгээр Казакуудын ихэнхи нь Оросын Кразист хавчлага шахалтаас зугтан гарсан Хэрэйд, Найманчуудын отог аймаг байсан. 1911 оны 12 сарын 29 нд Богд хааны монгол тусгаар тогтносон үед тэднийг хүлээн зөвшөөрч Монголын баруун бүс нутаг, Ховдын газар нутагт сууршихийг зөвшөөрсөн.
Монголын ислам шашний тархалтанд гол үүрэг гүйцэтгэсэн хүн бол Мамлүкийн захирагч Байбарис байсан бөгөөд тэрээр Алтан монгол бүлэг монголчуудыг исламд элсүүлсэн. Байбарис Монголын Алтан бүлэгтэй нарийн уялдаа холбоотой байсан ба Монголчуудыг Египетэд айлчлахад чухал алхам хийсэн нь олон зуун Монголчуудын Ислам шашинд элсэхэд хүргэсэн байна. 1330 он гэхэд Монголын 3 том бүлэгийн нэг нь Мусулманчууд болж чадсан байна. Эдгээр нь Алтан ураг бүлэг, Хулагу-ийн улс, Цагаадайн улс юм байна. Юань гүрэн Уйгур Персүүд зэрэг мусулманчуудыг мөн хүлээн авсан байна.
Хэдий Юань улсын уламжлалт албан ёсны шашин нь Төвд- Буддизм байсан ч жирийн монголчуудын ихэнхи нь монгол улсад Шаманизмийг шүтсээр байсан ба Юань улс унахад Шаманизм шашин тэргүүлж эхэлсэн байна. Мусулман казакууд Унгар болон Алтайн бүс нутагт 19 дүгээр зууны сүүл хүртэл нүүн суурьшсан билээ. Эдгээр Казакуудын ихэнхи нь Оросын Кразист хавчлага шахалтаас зугтан гарсан Хэрэйд, Найманчуудын отог аймаг байсан. 1911 оны 12 сарын 29 нд Богд хааны монгол тусгаар тогтносон үед тэднийг хүлээн зөвшөөрч Монголын баруун бүс нутаг, Ховдын газар нутагт сууршихийг зөвшөөрсөн.
Өнөө үед
Ислам
нь одоо үед баруун аймгуудад болон улсын нийслэлд давамгай байр суурьтай
шашин юм. Зарим мусулманчууд давамгайлсан
аймаг хотуудад Улаанбаатар (4р хороо Налайх дүүргийн 90%), Төв болон Сэлэнгэ аймгууд, Эрдэнэт,
Дархан, Булган, Шарын гол ба Бэрх зэрэг хотууд орно.
Дүгнэлт
Ислам өнөөдөр дэлхийн мусульманчуудын зөвхөн шашин шүтлэг нь төдийгүй тэдний иргэшил, соёлын том хэв маяг, нийгэм эдийн засаг, улс төрийн амьдралын зохион байгуулалтын үндэс, аж төрөх ёс, уламжлал, ёс заншил, үнэт зүйл, ертөнцийг үзэх үзэл нь болж байгаа билээ. Ислам шашнийг одоо дэлхийн 232 оронд 1 тэрбум 570 сая хүн\2009он\ шүтэн баримталдаг (шүтэгчдийн тоогоор христос шашны дараа ордог), мусульманчууд дэлхийн 50 оронд хүн амын дийлэнх олонхи болдог Египет, Саудын араб, Мароко, Кувейт, Иран, Ирак, Пакистан зэрэг 28 оронд төрийн албан ёсны шашин болж баримтлагдаж байна. Иран, Пакистан, Мавритани зэрэг орнууд Исламын БНУ гэсэн албан ёсны нэртэй юм. Ислам шашны нөлөө, үүрэг дэлхийд өссөөр байгаа явдалд түүнийг шүтэгчдийн тоо эгнээ түргэн өсч байгаа нь багагүй нөлөөлж байна. Британий нэвтэрхий толийн баримт ёсоор 1987 онд дэлхийн мусульманчуудын өөрсдийнх нь жам ёсны өсөлтийн зэрэгцээ эл шашинд шинээр орогсдын тоо ч өссөөр байгаа явдал нөлөөлж байгаа юм. (Мусульманчуудын тоо сүүлийн зуун жилд 13-19,5 хувь өссөн байна. 1900-1970 оны хооронд нийт шүтэгчдийн тоо 200 саяаас 551 сая хүртэл өссөн бол 1970-2009 онд энэ тоо 3 дахин өссөн гэсэн үг). Мусульманчуудын дийлэнх нь Ази болон Африк тивд амьдарч байгаа бөгөөд ойролцоогоор 67 % нь Ази тив(үүнээс 683 сая нь Индонез, Пакистан, Энэтхэг, Бангладеш болон Турк, Ирэн зэрэг арабын бус Дундад азийн орнууд), үлдсэн нь Африк тивийн Египт, Нигери зэрэг томоохон улсуудад амьдарч байна. БНХАУ-д л гэхэд 20-30 сая мусульманчууд (хүн амын 1,5 %-2%) оршин суудаг.
Ашигласан материал
-
"Дэлхий дахин ба Бүс нутгийн судлалын хүрээлэн"
/German Institute of Global and Area Studies/- ийн харъяа "Ойрхи-Дорнод
судлалын хүрээлэн"-гийн судалгааны материалууд
-
mongolog.blog.gogo.mn
-
zimbio.com
-
http://www.gashuun.mn/